Хүүхдийн 100 мянган төгрөг, цахилгаан хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэхийг У.Хүрэлсүх тангараг өргөмөгц, ҮАБЗ-ийн анхны хурлаар шийднэ

 Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өчигдөр орой мэдээлэл хийн, :“Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр маргаашаас (өнөөдрөөс) шатахууны үнэ өснө гэсэн мэдээлэл гарсан нь ташаа. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулж, 530 төгрөгөөр хямдруулсан. Тиймээс шатахууны үнэ өсөхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна” гэв.

Харин АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбая энэ тухай: “Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдээс шатахууны үнэ өсгөх тухай албан тоотыг өнөөдөр (өчигдөр) УУХҮЯ, АМГТГ-т ирүүлсэн. Гэхдээ Монгол Улсад шатахууны үнэ өсөхгүй. Учир нь энэ оны гуравдугаар сард Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын А92-ын нөөцийг 30 мянган тонноор нэмэх болсон. Өмнө нь бол 2800 орчим тонны нөөцтэй байсныг 10 дахин нэмсэн гэсэн үг.

 

Өнгөрсөн оны 10 дугаар сараас дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлд 72 ам.доллар байгаа. Өнгөрсөн онд Засгийн газрын шийдвэрийн дагуу А92 шатахууны үнийг 1830 төгрөгөөс 1320 төгрөг болгсон. Харин энэ оны тавдугаар сараас 1450 төгрөг болсон. Цар тахлын улмаас иргэн, аж ахуйн нэгжийн орлого буурсан. Тиймээс коронавирусний вакцинжуулалт насанд хүрсэн хүн амын 60-70 хувьд хүртэл шатахууны үнийг өсгөхгүй байх бодлого барьж байна” хэмээсэн юм.

 

Мөн Засгийн газар 7  сарын 1-нээс цар тахалтай холбоотойгоор иргэд аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа зарим хөнгөлөлт, халамжийг зогсоох  мэдээлэл явж байгаад Засгийн Газрын Хэвлэл Мэдээлэлтэй Харилцах Газрын Дарга Ц.Ганзориг тайлбар хийв.

Тодруулбал тэрээр: “Энэ асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа У.Хүрэлсүхтэй өнөөдөр утсаар ярьсан. Цар тахлын үед дээрх халамжийг үргэлжлүүлэх эсэхийг ҮАБЗ-ийн эхний хурлаар хэлэлцэнэ” гэсэн юм.

                                                                          

                                                                                                                             

   

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)