Таван шарын ойролцоох замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна

Толгойт-Улаанбаатар өртөө хоорондын төмөр замыг шинэчлэх замын их засварын ажил хийгдэж байгаатай холбоотойгоор маргааш буюу энэ сарын 14-ний даваа гаригийн 06:00-18:00 цагийн хооронд Таван шарын ойролцоох 396-р километрийн төмөр замын гармыг 3-4 удаа 10-15 минутын хугацаатайгаар аж ахуйн галт тэргүүд түр эзлэн зогсох тул дээрх хугацаанд гармыг үе үе хаах зайлшгүй шаардлага үүсэж байна.

Үүний улмаас авто замын хөдөлгөөнд түгжрэл үүсч болзошгүй тул аль болох уг замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч нарт анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)