Залруулга
- 2017-05-15
- Нийтлэл
- 0

2014 оны 11 сарын 10-ны өдөр Үнэн.мн сайтад нийтлэгдсэн “Оюуны ундраа группээс хүлцэл өчиж, уучлалт хүсэх тухай” нийтлэл, залруулгатай холбогдуулан “Транс банк”-ны ТУЗ-ийн дарга асан Д.Энхтайван Иргэний шүүхэд өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутаасан гэх гомдлын дагуу анхан, давах, хяналтын гурван шатны шүүхээр дээрх асуудал хоёр жил дамжин үргэлжилж, Хяналтын шатны шүүхийн байгууллагаас Үнэн.мн сайтыг “Оюуны ундраа группээс хүлцэл өчиж, уучлалт хүсэх тухай” нийтлэлийг тараасан хэлбэр, аргаар няцаалт хийхийг шаардсан шийдвэр гарсан.
Гаргасан нийтлэлдээ нийтлэлийнхээ агуулгыг сайтар нягтлалгүйгээр мэдээлэл олон нийтэд хүргэж, иргэн Данзанбалжирын Энхтайваны ажил хэргийн болоод хувийн нэр хүндийн эсрэг үндэслэлгүй мэдээлэл тараасандаа хүлцэл өчиж, албан ёсоор залруулга гаргаж байна.
“Үнэн.мн” сайтын редакци

Сэтгэгдэл (0)