“Спутник лайт” вакциныг Монгол Улсад бүртгэжээ

Оросын “Спутник лайт” вакциныг Монгол Улсад бүртгэсэн тухай тус улсын Шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ. “Коронавирусийн нэг тунт “Спутник лайт” вакциныг Монгол Улсын Эрүүл мэндийн яам бүртгэлээ” хэмээн сангийн мэдэгдэлд дурдсан байна. Уг вакцин нь ““Спутник V” вакцины эхний тун юм.

“Спутник V” вакцины “хөнгөн хувилбар” болох уг вакцин гурван долоо хоногийн дотор дархлаа тогтоож, 3-4 сар үйлчилдэг бөгөөд 85 орчим хувийн үр дүнтэй гэж вакциныг гаргаж авсан Н.Ф.Гамалеян нэрэмжит судалгааны хүрээлэнгийн захирал Александр Гинцбург өмнө нь мэдээлж байжээ. “Спутник лайт” вакцин нь илүү богино хугацаанд эсрэг биет үүсгэдэг байна.

Манай улсын Эрүүл мэндийн яам хоёр тунт “Спутник V” вакциныг хоёрдугаар сард бүртгэж, вакцинд түргэвчилсэн журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосон юм. “Спутник V” вакциныг нийт хүн ам нь 3.5 тэрбумд хүрэх дэлхийн 67 оронд хэрэглэхийг зөвшөөрчээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)