Нэг өдөрт 0-17 насны 618 хүүхэд халдвар авчээ

Сүүлийн 24 цагт 2386 хүнээс халдвар илэрсэн. Тэдний 618 нь 0-17 хүртэл насны хүүхдүүд байна. 2386 иргэнийг насны бүлгээр нь ангилбал 18-39 насны иргэд дийлэнхийг эзэлжээ.

Тодруулбал 30-34 насны 306 хүнээс халдвар илэрсэн байна. Тэдний дийлэнх нь эхний тунгаа тариулсан эсвэл огт дархлаажуулалтад хамрагдаагүй байжээ.

Хүүхдүүд халдварт олноороо өртөж байгаа нь эцэг эхчүүд хайнга хандсанаас үүдэлтэйг ЭМЯ-наас анхааруулав. Хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явах, хүүхдээ амны хаалтгүй авч явах нь түгээмэл байна гэсэн юм. Бага насны хүүхдүүд амны хаалт зүүдэггүй. Энэ тохиолдолд битгий гадуур яв. Хүүхдийн тоглоомын талбайд таваас дээш хүүхдийг нэг дор битгий тоглуулаарай.

Хүүхдийнхээ тоглоомыг соданы уусмалаар угаах хэрэгтэй гэж зөвлөв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)