“Вероселл” вакцин тариулсан монгол иргэдийг тусгаарлахгүй

Өмнөд Солонгосын Засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долоодугаар сарын 1-нээс эхлэн тусгаарлалгүйгээр нэвтрүүлэх болсон байна. Ингэхдээ ДЭМБ-аас албан ёсоор зөвшөөрсөн “AstraZeneca”, “Covishield”, “Johnson & Johnson”, “Moderna”, “Pfizer”, “Sinopharm”, “Sinovac” үйлдвэрийн вакцинуудын хос тунг ирэхээсээ доод тал нь хоёр долоо хоногийн өмнө, хоёуланг нь нэг улсад тариулсан байх шаардлага тавьж байгаа аж.

Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хэдий ч цар тахлын нөхцөл хүнд байгаа Бангладеш, Ботсвана, Бразил, Чили, Экваторын Гвиней, Эсватини, Малави, Мозамбик, Парагвай, Өмнөд Африк, Суринам, Танзани, Зимбабве улсаас ирэх зорчигчдыг заавал тусгаарлахаар болжээ.

Хэдий тусгаарлалтаас чөлөөлж байгаа ч тус улс руу нэвтэрч буй иргэд гурван удаа шинжилгээ өгөх шаардлагатай болсон байна. Эхний шинжилгээг Өмнөд Солонгост ирэхээсээ өмнө 72 цагийн дотор өгсөн байх ёстой бол дараагийн хоёрыг нь ирмэгцээ болон ирээд нэг долоо хоногийн дараа өгөх ёстой гэнэ. Түүнчлэн эрүүл мэндийн байдлаа өдөр тутам мэдээлэх аппликэйшнийг гар утсандаа заавал татах шаардлага тавьж байна.

Хэрвээ вакцины болон шинжилгээний бичиг баримтыг хуурамчаар үйлдвэл нэг жил хүртэл хугацаагаар шоронд хорих, эсвэл 10 сая воны торгууль ногдуулахаар журамд заажээ. Үүнээс өмнө зөвхөн тус улсад вакцин хийлгэсэн гадаад болон дотоодын иргэдийг гадаадад зорчоод ирэхэд нь тусгаарлахгүй байх журамтай байсан аж.

 

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)