Өнөөдрийн байдлаар 37 чиглэлд хөдөлгөөний хязгаарлалт хийгээд байна

Архангай аймаг болон сумдууд руу тус аймгийн онцгой комиссийн шийдвэрээр 2021 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 09:00 цагаас 2021 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан.

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 58 чиглэл батлагдан явж байгаагаас өнөөдрийн байдлаар түр зогссон 37 чиглэл буюу нийт чиглэлийн 63.7 хувь нь хөдөлгөөний хязгаарлалт хийгээд байна. Мөн 21 чиглэлд тээвэрлэлтийн үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Тээвэрлэлт хэвийн явагдаж байгаа чиглэл рүү коронавируст халдварын вакцинжуулалтын бүрэн тун авснаас 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримттай байх шаардлагатай. Хэрэв та автобусны тасалбар захиалах бол eticket.transdep.mn сайт руу хандан захиалах боломжтой гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)