Майяачуудын зөгнөлд долоон хүний нэг нь итгэдэг

Эртний индианчууд болох майяачуудын 2012 оныг дуустал зөгнөсөн хуанлид дэлхийн олон зуун сая хүн итгэж байна. Майяачууд 2012 оны арванхоёрдугаар сард ертөнцийн төгсгөл ирнэ хэмээн зөгнөсөн билээ. Энэ зөгнөлд дэлхийн хүн амын 10- ны нэг нь итгэж, үхэлдээ бэлтгэж суугаа гэнэ.
Эртний индианчууд болох майяачуудын 2012 оныг дуустал зөгнөсөн хуанлид дэлхийн олон зуун сая хүн итгэж байна. Майяачууд 2012 оны арванхоёрдугаар сард ертөнцийн төгсгөл ирнэ хэмээн зөгнөсөн билээ. Энэ зөгнөлд дэлхийн хүн амын 10- ны нэг нь итгэж, үхэлдээ бэлтгэж суугаа гэнэ. “Ipsos” компанийн явуулсан судалгаанд дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг 16 мянган хүн оролцсон байна. Майяачуудын зөгнөлд хамгийн ихээр итгэж байгаа хүмүүс нь хятадууд ажээ. Тус улсын иргэдийн 20 гаруй хувь нь ертөнцийн төгсгөл одоохон ирнэ гэдэгт итгэж байгаа гэнэ. Харин эл зөгнөлд ОХУ, Польш зэрэг улсын иргэд итгэхгүй байгаа аж. Харин Канадын хүн амын тавхан хувь нь итгэж байгаа бөгөөд тэдний дунд Брю Бич гэдэг хүн байгаа тухай мэдээлэлд дурдсан байна. Тэрбээр өнгөрсөн зууны 70- аад оноос газар дор нуувч барьж байгуулж эхэлжээ. Тэрбээр “Би ертөнцийн төгсгөлөөс амьд үлдсэн бүх хүмүүсийг орогнуулах том нуувч барьж байгаа. Хэрэв миний оромжид амьдрахыг хүсвэл сард 50 ам.долар төлөх ёстой” хэмээн ярьсан байна. Дээрх судалгаагаар дэлхийн тоосыг хөдөлгөж буй долоон хүн тутмын нэг нь ойрын ирээдүйд ертөнцийн төгсгөл ирнэ гэдэгт итгэж байна. Майяачуудын хуанли 5125 жилийг хамарсан бөгөөд 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөр дуусдаг билээ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Үл итгэгч (119.193.200.52)

    2014-01-17

    Гариг андуурна гэдэг энэ одоо юу бичээд байнаа. Маяачуудын хуанль тэдэнтэйгаа хамт авсанд орсон гэдэг нь батлагдсан.

  • Ul itgegch (103.26.194.136)

    2014-01-01

    Ter 7 hunii 1 ni dandaa oriflemchid hahaha