Цэргийн ёслолын жагсаал зохион байгуулахгүй
- 2021-06-21
- Нийгэм
- 0

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй болсныг ЗХЖШ-аас мэдэгджээ. Тус мэдэгдэлд “Сүүлийн өдрүүдэд манай улсын иргэдийн дунд коронавирусийн халдварын тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлээд байна. Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцлах болсныг үүгээр мэдэгдье” гэжээ.
Зэвсэгт хүчний жанжин штабаас Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байсан юм. Сүүлийн өдрүүдэд үүсээд буй цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал явуулах заалтыг 2017 онд хүчингүй болгосныг сэргээн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар нарийвчлан тусгаж тогтоолын төслийг баталсан тул энэ журам хэвээр үйлчилнэ.

Сэтгэгдэл (0)