Шинэ Ерөнхий сайд 15-нд тодорно
- 2012-05-09
- Дэлхий
- 0
Францын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Франсуа Холланд энэ сарын 15-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөхөөр болжээ. Тэрбээр даваа гаригт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Н.Саркозитай хэлэлцсэний үндсэн дээр эрх шилжүүлэх өдрийг энэ сарын 15-нд болгосон гэжээ.

Францын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Франсуа Холланд энэ сарын 15-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөхөөр болжээ. Тэрбээр даваа гаригт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Н.Саркозитай хэлэлцсэний үндсэн дээр эрх шилжүүлэх өдрийг энэ сарын 15-нд болгосон гэжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Н.Саркози энэ сарын 16- нд албан тушаалаа хүлээлгэн өгөх байсан юм. Түүнчлэн Ф.Холланд 15-ны өдөр шинэ Засгийн газрыг тэргүүлэх Ерөнхий сайдыг сонгоно гэж мэдэгдсэн байна. Харин тус улсын Ерөнхий сайд Франсуа Филлан энэ сарын 17-нд албан тушаалаасаа буух бөгөөд Ф.Холландын сонгосон улстөрч энэхүү албан тушаалыг хүлээн авна.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)