Яаралтай тусламжийн төвд зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авна

Монгол Улсын нийт хүн амын 34 хувийг 0-17 насны хүүхэд эзэлж байгаагийн дээр улсын хэмжээнд 80 мянга гаруй жирэмсэн эх байгаа нь вакцинд хамрагдаагүй эрсдэлт бүлэг буюу "Ковид-19"-ийн халдвараар өвчлөх, хүндрэх гол шалтгаан болж буйг эмч мэргэжилтнүүд сануулж байна.

Өнөөдрийн байдлаар 0-18 насны 400 орчим хүүхэд, 500 гаруй жирэмсэн эх "Ковид-19"-ийн халдвар авч, биеийн байдал нь хүндэрч, зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгараад буй.

Иймд Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос эмнэлгийн ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж эхэлсэн бөгөөд Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой Яаралтай тусламжийн төвийн ажлыг түргэн хугацаанд дуусгахаар олон салбарын хүмүүс ажиллаж байна. 

Энэхүү Яаралтай тусламжийн төвд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэх юм байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)