БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг 2021 оны зургаадугаар сарын 29, 30-ны өдөр http://solongos.hudulmur-halamj.gov.mn:5000/ вэб сайтаар бүртгэнэ.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарийг 2021 оны долоодугаар сарын 16-ны өдөр зарлана. Шалгалтыг 2021 оны долдугаар сарын 26-наас есдүгээр сарын 17-ны хооронд зохион байгуулж, тэнцсэн иргэдийн нэрийг 2021 оны есдүгээр сарын 23-нд зарлана.

Бүртгүүлэхийг хүссэн иргэн нь:

  • 18-39 настай Монгол Улсын иргэн
  • Хорих ял шийтгэл эдэлж байгаагүй
  • БНСУ аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй
  • Өнгө ялгах чадвартай
  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх шаардлага хангасан байх шаардлагатай.

Бүртгэл болон Онооны тогтолцооны шалгалтын дэлгэрэнгүйг http://hudulmur-halamj.gov.mn/content/36 , www.ezuvshuurul.mn ээс үзнэ үү.

Анхааруулга:

• Нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.

• Солонгос хэлний зохих мэдлэггүй бол бүртгүүлэхгүй байхыг зөвлөж байна.

• Бүртгэлийн хураамж болох 24 ам.долларыг төлснөөр таны бүртгэл баталгаажих болно.

Цахим бүртгэлийн solongos.hudulmur-halamj.gov.mn систем 2021 оны зургаадугаар сарын 29, 30-ны өдөр өглөө 09:00 цагт нээгдэж, 18:00 цагт хаагдана. Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)