Тусгай дугаарын утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11,536 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11,536  дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын 92 хувь буюу 10,455 нь дархлаажуулалт, шинжилгээний цэгтэй холбоотой лавлагаа мэдээлэл, 4 хувь нь гомдол, 4 хувь нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 96 % буюу 11,114 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.

Зургадугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 194,678 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 130,791 буюу нийт дуудлагын 67 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)