Вакцинд хамрагдсан хүүхдийг 50 мянгаар урамшуулна

Улсын хэмжээнд 18-аас дээш насны хүн амын зорилтот бүлгийн 60 хувь буюу 2.1 сая хүн вакцинд хамрагдах тооцоо бий. Тэдний 1.8 сая нь вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдаж, 50 мянган төгрөгийн урамшуулал авчээ.

Өнгөрсөн долоо хоногоос жирэмсэн эмэгтэй, 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхлээд байна. Вакцинд хамрагдсан хүүхдүүдэд урамшууллын 50 мянган төгрөг олгоно гэж Сангийн яамнаас мэдээлсэн. Энэ талаар тус яамнаас тодруулахад “Монгол Улсын иргэн бүрд вакцины урамшуулал 50 мянган төгрөгийг өмнө нь 300 мянган төгрөг олгосон буюу хүүхдийн мөнгөний дансаар олгоно” гэлээ.

Монгол Улс 1.1 сая хүүхэдтэй. Тэдний 219 мянга орчим нь 15-18, 300 мянга нь 10-14 насныхан байна. Цар тахлын үед эрсдэлд байгаа хүүхдүүдээс эхний ээлжид 16, 17 настнуудыг вакцинд хамруулж эхэлсэн бол удалгүй 12 насны хүүхдүүдийг дархлаажуулахаар Эрүүл мэндийн яам, Засгийн газар төлөвлөөд байна.

 

Д.МӨНХ

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)