АН-ынхан үндсэн хуульд тэрсэлж, ард түмний сонголтыг үгүйсгэв

Сүүлийн 3-4 сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээж, эцэстээ хоёр хуваагдсан АН-ынхан ард түмний сонголтыг үгүйсгэсэн мэдэгдэл хийлээ. М.Тулгат болон О.Цогтгэрэлийн гэсэн хоёр хэсэгт хуваагдсан АН-ынхан сонгуулийн үеэр “Хоёр АН гэж байхгүй” хэмээн гүрийж байсан бол ойрын өдрүүдэд нэгдэн нийлэх талаар ярьж эхэлсэн нь сайшаалтай. Харамсалтай нь, дотоод зовлонгоосоо ангижирч чадаагүй АН-ынхан ард түмний сонголтод бүдүүлгээр халдсан мэдэгдлийг өчигдөр хийв. Тодруулбал, М.Тулгатын талын АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр буюу зургаадугаар сарын 25-ныг үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлах хэрэгтэй” гэсэн юм.

Гэтэл энэ бол Монголын ард түмэнд Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу болж өнгөрсөн хууль ёсны сонгууль бөгөөд ард түмний сонголтоор У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулсан. Өөрөөр хэлбэл, энэ сарын 9-нд болж өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн дийлэнх нь У.Хүрэлсүхийг дэмжиж, сонголтоо хийсэн. Энэ бол ард түмэн Үндсэн хуулиар өөрт нь олгосон эрхээ эдэлсэн сонгодог жишээ. Тийм ч учраас Үндсэн хуульт ёсоо хадгалж үлдэх, ард түмний сонголтыг хүндэтгэх үүднээс Ерөнхийлөгчийн тангараг өргөх ажиллагааг УИХ-аас баталсан тогтоолын дагуу ёслол төгөлдөр зохион байгуулах учиртайг хэн хүнгүй мэдэж байгаа. Ингэж хууль ёсны сонгуулийг албажуулан баталгаажуулж байж Монгол гэдэг төрт ёсны улс болохоо зарлан баталгаажуулах юм. Ардчиллын баталгаа бөгөөд амин сүнс нь хүний эрх. Ард иргэд нь хэнээс ч хараат бусаар сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадаж байвал ардчилал амь бөхтэй оршиж байгаагийн хамгийн тод илрэл болох юм. Энэ утгаараа ард түмний сонголтын дүнд Төрийн тэргүүнээр сонгогдсон хүний тангараг өргөх өдрийг эмгэнэлийн өдөр болгоё гэж байгаа нь ард түмний сонголтыг үл хүндэтгэсэн, уландаа гишгэсэн үйлдэл юм. Тэр дундаа хуульд тэрсэлсэн ийм мэдэгдлийг төрийн өндөр албан тушаал хашиж явсан, хуульт ёсыг эрхэмлэн дээдэлж байх учиртай хуульч Ч.Өнөрбаяр хийсэн нь мэргэжлийнхээ үнэ цэнийг дорд үзсэн явдал болсныг зориуд тэмдэглэе. Түүний хувьд аливаа сонгуулийн үнэ цэн хийгээд ач холбогдол, Үндсэн хуульт ёсыг ямар байдлаар хамгаалах тухайд хэнээр ч заалгахааргүй туршлагатай хуульч атал ийнхүү улс төрдөө баригдаж, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь харамсалтай байлаа.

Ингэж ард түмний сонголтыг хүндэтгэж чадаагүй, Үндсэн хуульт ёсоо үгүй хийх санаачилга гаргасан Ч.Өнөрбаяр болон АН-ынханд харин эмгэнэл илэрхийлэх нь зүйтэй болов уу. Нэгэн цагт төрийн эрхийг барьж явсан улс төрийн хүчний зүгээс ийм санаачилга гаргаж байгаа нь тун харамсалтай төдийгүй үүнийг улсаа нураах, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого ч гэж харж болох юм. Нөгөөтэйгүүр тэд хуулийг уландаа гишгээд зогсохгүй хууль дүрмээс гадуур амьдарч болох мэт ойлголтыг зориудаар олон нийтэд түгээж байгаа нь төрийн эрхийг барих хэмжээний улс төрийн хүчин байхаа больсныг нэгэнт харуулчихав.

АН-ыг төлөөлөн ярьсан Ч.Өнөрбаяр “Улсын баяр наадмыг арван тэрбум төгрөгөөр хийх гэж байна, цэргийн парад зохион байгуулах нь” гэх мэтээр эрх баригчдыг харлуулахын тулд харлуулсан мэдэгдлийг ч мөн давхар хийсэн юм. Гэтэл Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойн баяр наадмыг нийтээр тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын зургаадугаар сарын 16-ны өдөр болсон ээлжит хуралдаанаас гаргасан албан ёсны шийдвэр. Энэ талаарх мэдээллийг Засгийн газраас олон нийтэд зарласан бөгөөд Улсын баяр наадмыг цахимаар зохион байгуулж, хэмнэсэн төсвийг коронавирусийн хариу арга хэмжээнд зарцуулна гэдгээ мэдэгдсэн.

Үүний дагуу тусгаарлалтын байр болон шинжилгээ авах цэгүүдийн тоог дүүрэг тус бүрд нэмэгдүүлж, халдвар авсан иргэдэд гэрээр тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Харин цэргийн парадыг зохион байгуулахгүй гэдгийг ЗХЖШ-аас албан ёсоор мэдэгдсэн. Ийнхүү Засгийн газар цаг үеийн нөхцөл байдалд тохируулан шийдвэр гаргасаар байтал АН-ынхан мэдэн будилж, мэдээллийг мушгин гуйвуулж, олон нийтэд буруу мэдээлэл түгээж байгаа нь энэ нам хэчнээн дор орсныг харуулж байна.

 

М.ӨНӨРЖАРГАЛ

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Иргэн (66.181.161.90)

    2021-06-23

    Олонхынхоо сонголтыг хүндэтгэн дагадаг ардчилалынхаа зарчимын ойлгохгүй ардчилсан намын залгамж үе гарч байгаа гэвэл энэ нам юу болох бол ... Фашист эсвэл коммунист

  • Хотын иргэн (108.56.78.221)

    2021-06-23

    Энэ хөсрий царайлсан ярвагар харваас өөдгүй хүн. Амнаас нь үргэлж нэг ёозгүй муухай хорсолтой заналтай үг гарна. Юмыг нэг ч сайн талаас харахгүй шүү бүүр нэг хогийн. Төр рүүгээ дайрсан, хөмхийгөө зууж, занаж зүхсэн муухай харж ярьдаг. Ийм хүнийг төрийн албанаас хол байлгавал зохино. Энэ хэзээ хаанаасаа яагаад гараад ирсэн золбин зулбадас юм бол..

  • (66.181.161.104)

    2021-06-22

    Хуцдаг ковидын тархалтанд та муусайнуудын гай зөндөө бий үндсэн хуулийнүзэл санааг үгүйсэгсэн өнрөө пацаан үгээ олж яриарай иймэрхүү эсэргүүнүүдийг барь хорь торго Алтанхуягийн айлдсанаар дүүжил төр төмөр нүүрээ гаргах цаг болсон бн

  • Хүүк (66.181.161.36)

    2021-06-22

    Зөв. Хэдэн хүнээр өргөл барих ёстой юм бэ. Юун баяр юун парад вэ