Х.Клинтон Энэтхэгт айлчилж байна
- 2012-05-09
- Дэлхий
- 0
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Энэтхэгт албан ёсны айлчлалаар хүрэлцэн иржээ. Тэрбээр тус улсын Баруун Бенгал мужид хөл тавьж, мужийн амбан захирагч Маматов Банержитай АНУын хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцсэн байна. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Энэтхэгт албан ёсны айлчлалаар хүрэлцэн иржээ. Тэрбээр тус улсын Баруун Бенгал мужид хөл тавьж, мужийн амбан захирагч Маматов Банержитай АНУын хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцсэн байна. М.Банержи нь Шинэ Делигийн эрх баригчдыг хүчтэй шүүмжилдгээрээ олонд танигдсан нэгэн аж. Тэрбээр эрх баригчдаас барууны их дэлгүүр шиг томоохон сүлжээг дотоодод байгуулахад дэмжиж ажиллахыг шаарджээ. Харин үүний дараа Х.Клинтон Шинэ Делид зочилж тус улсын эрх баригчидтай уулзах юм. Энэ үеэр тэрбээр тус улсын эдийн засгийн шинэчлэл, Засгийн газрын хэрэгжүүлж буй цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн асуудлаар хэлэлцэж, Ираны газрын тосны экспортод тавьсан хоригийг дэмжиж ажиллахыг уриалах юм байна.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)