Японд дахин байгалийн гамшиг болов
- 2012-05-09
- Дэлхий
- 0
Японы төвийн нутаг, тэр дундаа Токио орчмын бүс нутгийг хар салхи дайрчээ. Азаар хүний амь эрсдээгүй ч 30 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Албаныхны мэдээлснээр Токиогоос зүүн хойд зүгт 100 орчим километрийн зайд орших Цукуба хот хар салхинд хамгийн их нэрвэгджээ

Японы төвийн нутаг, тэр дундаа Токио орчмын бүс нутгийг хар салхи дайрчээ. Азаар хүний амь эрсдээгүй ч 30 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Албаныхны мэдээлснээр Токиогоос зүүн хойд зүгт 100 орчим километрийн зайд орших Цукуба хот хар салхинд хамгийн их нэрвэгджээ. Тэнд олон арван байшин барилга эвдэрч сүйдсэн байна. Тус улсын төвийн бүс нутаг ялангуяа Токио болон түүний ойр орчмыг хар салхи дайрах нь тун ховор үзэгдэл гэнэ. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлт, хар салхины идэвхтэй бүсэд оршдог тус улсын хуурай газрын төв хэсэг болон тэнд орших нийслэл далайн эргийн бусад хот, тосгодоос харьцангуй бага байгалийн гамшигт өртдөг аж. Хамгийн сүүлд 2006 оны арваннэгдүгээр сард тус улсын хойд зүгийн Хоккайдо арлын төвийг хар салхи дайрсны улмаас есөн хүн амь үрэгдэж, 26 хүн гэмтэж бэртжээ. Гэвч сүүлийн жилүүдэд тус улсад газар хөдлөлт, хар салхи зэрэг байгалийн гамшгийн давтамж ихэсч байгааг судлаачид тогтоожээ.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
(203.91.117.4)
xetsuu yumaa