ЭМЯ: Коронавируст халдварын 2213 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Коронавируст цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цагт 2213  хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 100263 боллоо. Үүнээс зөөвөрлөгдсөн нэг тохиолдол байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1179 нь Улаанбаатар хотод,  1024 нь орон нутагт илэрчээ. 

Орон нутагт илэрсэн халдварын тохиолдлыг задалбал, 

  1. Архангай аймагт 22
  2. Баян-Өлгийд 3
  3. Баянхонгорт 154
  4.  Булганд 31
  5. Говь-Алтайд 64
  6. Говьсүмбэрт 15
  7. Дархан-Уул аймагт 58
  8. Дундговь аймагт 36
  9. Дорнодод 30
  10. Завханд 30
  11. Орхон аймагт 149
  12. Өвөрхангайд 40
  13. Сүхбаатарт 49
  14. Сэлэнгэд 42
  15. Төв аймагт 54
  16. Увсад 54
  17. Ховдод 46
  18. Хөвсгөлд 72
  19. Хэнтийд 75 тохиолдол бүртгэгджээ.

Коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн 24 цагийн хугацаанд 37-83 насны 10 хүн нас баржээ. 

Харин өнгөрсөн хоногт 620 хүн эмнэлгээс, 569 хүн гэрийн хяналтаас гарчээ. 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12479 хүн эмчлүүлж байна. Тэдний 8070 нь хөнгөн, 3149 нь хүндэвтэр, 1053 нь хүнд, 207 нь маш хүнд байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай