Засгийн газар: Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар цахим наадмаа хугацаанд нь хийх шийдвэр гаргалаа. 

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концертыг үзэгчгүй зохион байгуулж, радио, телевиз, цахимаар шууд дамжуулан үзүүлнэ.

Цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир аймгууд 2021 оны 07 дугаар сарын 20 хүртэл баяр наадам тэмдэглэхгүй. Улсын болон орон нутгийн онцгой комисс тухайн үед нь эрсдэлийн үнэлгээ хийсний дараа баяр наадам тэмдэглэх эсэхийг шийдвэрлэх юм. Хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, тэмдэглэлт ой зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Sonjigch (98.38.70.63)

    2021-06-24

    Nair ahaasaa naadam duugeesee Sumdiin bayar naadmiig l hiih heregtei PSR -aar haldvartai Garson uyaachiin moriig huuhedgui uralduulah uu ( unabashed tusgaarlagdana)

  • Sonjigch (98.38.70.63)

    2021-06-24

    Nairobi

  • Sonjigch (98.38.70.63)

    2021-06-24

    Nairobi

  • (202.179.24.86)

    2021-06-23

    ZYITEI, TUR BAISAN TZAGT TURIIN NAADMAA HIINE. ODOO AIMAG SUMAA NEG UDUR HIICHIH. AIMAG SUM HESEJ NAADDAG MORI BOHUU BOLICHIHII. HOTOD TUV AIMGAA ORYYLAAD NAADCHIHII.UNDESNII BAHARHLAA SERGEEH HEREGTEI. BAS STRESSEE TAILAYA. KORONO YARIH BISH BUTEN JIL NAADMAA YARILTZAYA.TERTEI TERGYI NUHTZUL BAIDALTAIGAA EVLERII. DARHLAA VAKSIN BOLON HALDVAR AVCH EDGEJ TOGTONO. AGAAR SALHIND GARAYA. TURSUN NUTAGTAA OCHII