АН үеэ өнгөрөөсөн зөвлөхүүдтэй сэхэх үү

“Амь тасрах”-ын даваан дээрх АН дэргэдээ зөвлөхүүдийн танхимтай болжээ. Өөрчлөлт, шинэчлэл зайлш-гүй шаардлагатай бол-сон энэ намд зааж зөвлөх хүмүүс нь харин үеэ өнгөрөөсөн өвгөчүүд байгаа нь хачирхалтай. Хачирхсаны учир нь албан ёсоор хоёр хуваагдсан, дотоод тэмцлээсээ ангижирч чадалгүй явсаар удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээсэн АН ямархан хэмжээнд хүртлээ дор орсныг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн бэлхнээ харуулсан. Тодруулбал, УИХ-ын хоёр, орон нутгийн нэг сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн АН-ынхан энэ удаагийн Төрийн тэргүүний сонгуульд зургаахан хувийн санал авсан нь энэ нам үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсныг илтгэсэн. Байдал иймдээ тулсан ч сэхэл авахуйц арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй, адаглаад хоёр талд гараад суучихсан явдалдаа дүгнэлт хийхгүй байгаа нь АН-ынхан ардчилалд хэрхэн ханддагийн жишээ ч гэж харж болох юм. Дотоод талцал хуваагдал нь гаарсаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тартагтаа тулснаар албан ёсоор хоёр хуваагдсан төдийгүй хоёр талаас хоёр нэр дэвшигч тодруулан, өлс-гөлөн хүртэл зарлаад авсан АН-ын зовлон сүүлдээ төрийнх болж хувирсан нь харамсалтай. Ардчилал гэх үнэт зүйлээ хамгаалж, бат зогсож чадахгүйгээ нэгэнт харуулсан АН-ынхан нэр дэвшигч С.Эрдэнээ дэм-жихгүйгээр барахгүй сонгуулийн сурталчилгаа эхэл-сэн байхад ч сөрөг пиар хийж явсан зэрэг нь эцэстээ зургаахан хувийн санал авахад хүргэсэн байдаг. Сайн тал нь тэд сонгуулийн дараачаас эвлэлдэн нэгдэх талаар ярьж эхэлсэн хэдий ч мөн л хоёр талд хоёр өөр мэдэгдэл хийсээр байгаа нь энэ нам сэхнэ гэсэн итгэлийг төрүүлэхгүй байгаа юм. Өөрсдийнх нь мэдэг-дэж буйгаар “Женко” Х.Бат-тулга АН-ыг хагалан бутаргах ажиллагааг эртнээс зохион байгуулалттайгаар өрнүүлсэн нь амжилттай болж, О.Цогтгэрэлийг энэ намын даргаар өргөмжилж амжсан. Гэсэн ч нөгөө талд С.Эрдэнэ мөчөөгөө өгөхгүй зүтгэсээр албан ёсны тамга тэмдгийг гартаа оруулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадсан юм.

Үүний дагуу өдгөө С.Эрдэнийн талын буюу М.Тулгатын даргалсан АН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, хамгийн сүүлд буюу энэ сарын 21-нд АН-ын үндсэн дүрмийн 7.2 даxь заалтыг үндэслэн намын даргын дэргэд намын удирдлага, уламжлалыг xадгалаx зорилгоор үзэл баримтлал, улс төрийн бодлого, үйл ажиллагаа, xүний нөөцийн бодлогын талаар зөвлөx эрx бүxий Зөвлөx­үүдийн танxимыг байгуулснаа зарлалаа.

Түүнчлэн тус намын дүрмийн 7.2.2-т зааснаар Зөвлөxүүдийн танxимын бүрэлдэxүүнд АН-аас нэр дэвшиж, сонгогдож байсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Ерөнxийлөгч, УИX-ын дарга, Ерөнxий сайдаар ажиллаж байсан намын гишүүд багтах юм байна. Үүний дагуу Зөвлөxүүдийн танxим 15 гишүүнтэй ажээ. Тодруулбал, 1990 оны ардчилсан xувьсгалыг манлайлан эx­лүүлсэн үндсэн гурван том xолбооноос төрсөн МоАН-ын анxны дарга Э.Бат-Үүл, МСДН-ын анxны дарга Б.Батбаяр (Баабар), МҮДН-ын анxны дарга Да.Ганболд нар болон Монгол Улсын Ерөнxийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, АН-ын даргаар саяxныг xүртэл ажилласан С.Эрдэнэ, Монгол Улсын Ерөнxий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргал, МоАX-ны анxдагчид болоx МУГЖ Д.Сосорбарам, Ц.Энxтүвшин, Д.Баттулга, Ц.Сүxбаатар, МШДX-ны анxдагчид болоx Ш.Алтангэрэл, Б.Гарамгайбаатар, С.Пүрэв, МАСX-ны анxдагчид болоx Р.Бадамдамдин, Б.Нэргүй нар Зөвлөxүүдийн танxимын анxны бүрэлдэxүүнд багтжээ. Зөвлөx­үүдийн танxим анxдугаар уулзалтаа хоёр хоногийн өмнө хийсэн бөгөөд АН-ын дарга М.Тулгат, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь, Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга О.Баасанxүү, О.Магнай нартай уулзсан байна. Ингэхдээ намын одоогийн нөxцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсч, цаашид гурван чиглэлээр ажлын xэсэг байгуулан ажиллаx зөвлөмжийг намын дарга М.Тулгат болон удирдлагын багийнxанд өгчээ. Ингэхдээ юуны өмнө эв нэгдлийг хангаx чиглэлд xийx аливаа алxмыг xийxдээ АН-ын үндсэн үзэл санаа, зарчмыг эрxэм зорилгоо болгон ажиллаx, зөвшилцөх уулзалтуудыг цаг алдалгүй хийхийг зөвлөжээ. Мөн намын шинэчлэлийг xийxдээ цаxим шилжилтийг хамтад нь xийж, намын гишүүдийн цаxим бүртгэлийг анхан, дунд шатны байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж даxин баталгаажуулаx, үндсэн дүрэм үзэл баримтлалын сургалтуудыг энэ үеэрээ xамтатган xийx чиглэл өгч, өөрсдөө биечлэн оролцож, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Түүнчлэн Зөвлөxүүдийн танxим дараагийн уулзалтаа ойрын xугацаанд даxин xийж, намын нийт гишүүдэд хандсан уриалга гаргахаар болсон байна. Хэдийгээр ийнхүү АН өөрчлөгдөх алхам хийж байгаа нь сайшаалтай ч үеэ өнгөрөөсөн, энэ намын нэрээр байж болох хамаг том албан тушаалд суудгаа суучихсан ахмадуудаар зөвлүүлэхийг залуу гишүүд нь цахим орчинд эсэргүүцэж эхэлжээ. Ингэхээс ч аргагүй. Томчуудынхаа “зодоон”-ы хөлд үрэгдээд дуусч байгаа энэ намд шинэ цагийн салхи сэвэлзүүлэх шаардлага тулгарчихаад байгаа болохоос залууст зайгаа тавьж өгч, боломж олгодоггүй хуучуулаас юу ч хүлээх хэрэггүйг цаг хугацаа хэдийнэ харуулчихсан. Энэ тухайд ганцхан жишээ. Хэдийгээр тогоондоо хагаралдаж, хоёр талд гарсан ч АН Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөгч болж чадсан. Ийм үед АН-ын нүүр царай болсон кандидатууд нь хөшигний ард таг дуугүй суусан. Тэд үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ талд зогсож чадсан бол, тэд намаа бодсон бол, тэд итгэл үнэмшилдээ үнэнч байж нэр дэвшигчээ дэмжсэн бол АН зургаахан хувийн дэмжлэг авах хүртлээ дор орохгүй байх боломж байсан юм. Гэтэл шаардлагатай цаг үед хумсаа нуусан муур шиг алга болсон атлаа сонгуулийн дараа АН-д зөвлөнө хэмээн тэргүүн эгнээнд гарч ирсэн дээрх нэр бүхий хүмүүсийг залуучууд нь сайшаасангүй. Ийнхүү АН-д өвгөчүүд зөвлөхтэй зэрэгцээд сонгуульд ялагдал хүлээсэн, хоёр хуваагдсан зэрэг өнөөгийн нөхцөл байдлын талаар сонгуулийн өмнөхөн тус намд элссэн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ. Түүний хувьд М.Тулгатын АН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Тэрбээр өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АН-ын хуваагдсан талаас хагалан бутаргах үйл ажиллагаа явууллаа.

Тухайлбал, Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүс өс хонзонгийн байдлаар хандсан. Эв нэгдэлгүй байж, дотроосоо хагалан бутаргасан үйл ажиллагаа явуулсан нь сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлсөн. Мөн АН-ынхан нь намынхаа эсрэг сурталчилгаа хийгээд явахаар АН гэж байхгүй болно шүү дээ. Намынхан нь дэмжихгүй эсрэг явахаар хэн сонгох вэ. Нэр дэвшигч өөрийнхөө тухай мянган зүйл яриад нэмэргүй. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хүртэл бүгд нэр дэвшигчийнхээ эсрэг байсан. Намын байрыг түгжээд, уулзалтуудыг нь хүртэл цуцалж байсан. Нэр дэвшигч Эрдэнэт хотод очиход намын байрныхаа хаалгыг түгжсэн, Баянхонгор аймагт очиход иргэд нь эсэргүүцэж хашгираад уулзалт хийж чадаагүй. Бүлгийн гишүүд ч мөн адил. УИХ дахь АН-ын бүлэгт АТГ-т “бүртгэлтэй” өчнөөн хүн бий. Би баталгаатай мэдэж байна. Нөгөөтэйгүүр О.Цогтгэрэлд хариуцлага тооцох хэрэгтэй. УИХ-ын гишүүн хүн байж намынхаа эсрэг ажиллаад, өөрөө намын дарга болох гээд яваад байгаа юм шүү дээ. Намын даргад өрсөлдөж байсан хүн намын эсрэг явдаггүй юм. Нэр дэвшигчээ унагаасан хүнд хариуцлага үүрүүлэх ёстой. Намынхаа эсрэг явсан хүмүүс л буруутай. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, төр засгийн өндөр албан тушаал хашиж байсан болон УИХ-ын гишүүнээр ажилласан хүмүүс төдийгүй одоогийн гишүүд хариуцлага үүрэх ёстой. Тэд зайгаа тавьж өгөх хэрэгтэй ” гэсэн юм. Үнэхээр ч АН-ын нэрээр төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ардчиллынхаа эсрэг, намынхаа эсрэг, нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан нь үнэн. Энэ бол Монголын ард түмний нүдэн дээр өрнөсөн процесс. Гэсэн атал сонгууль дууссаны дараа намдаа зөвлөхөөр гарч ирж байгаа нь ийнхүү шүүмжлэлд өртөж эхэллээ. Эхний ээлжид хоёр хуваагдсан байдалдаа дүгнэлт хийж, эвлэлдэн нэгдэх тухай бус Зөвлөхүүдийн танхим байгуулсан явдал нь дотоодынх нь зөрчлийг улам гааруулж магадгүй нөхцөлийг үүсгэж орхив. Уг нь нөхцөл байдалдаа дүгнэлт хийгээд АН-аа аврах сэтгэлтэн энэ намд байгаа бол өдийд сонгуулийн дүнд үнэлэлт дүгнэлт хийгээд зогсохгүй намаа шинэчлэх ажлыг албан ёсоор эхлүүлэх нь чухал байв.

Гэвч үзэл баримтлалаа юугаар ч худалдаж мэдэх хуучцуулаар зөвлүүлэх алхам хийж байгаа нь энэ намд сэхэх найдвар үлдээгүйг харуулаад байх шиг. Ямартай ч олон удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн АН сэхэх эсэх нь цаг хугацааны асуудал болж хувирлаа.

 

М.ӨНӨРЖАРГАЛ

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.41.15)

    2021-06-24

    ӨӨ зайлуул. Өнөөх л хулгай, луйвард гаршсангуудын бүрдэл байна ш дээ. Чааваас даа

  • (202.126.88.167)

    2021-06-24

    Хаана байна тэр АН чинь. Хаана ч байхгүй дуусаа, шинээр нам байгуул, Шинэ Монгол нам байгуул. Эрх Чөлөө нам байгуул... харин гишүүддээ шалгуур сайн тавь..

  • Зочин (66.181.160.112)

    2021-06-24

    Энэ нөхдүүд зөвлөгөө гэж юу байна.Хор л найруулга.Түргэн хөөж явуул.Амаржаргалыг үлдээ зөвлүүл.Хэдэн хөгшчүүл чинь та нарт хор зааж өгнө.