Архи, тамхийг тансаг хэрэглээнд оруулна

ОХУ 2015 оноос согтууруулах ундаа, тамхийг тансаг хэрэглээнд оруулахаар болсон тухай тус улсын Сангийн дэд сайд Сергей Шаталов Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэв. Архи, шар айраг зэрэг согтууруулах ундаа, тамхины онцгой албан татварыг 2015 он гэхэд 20 хүртэлх хувиар нэмэх гэнэ. 
ОХУ 2015 оноос согтууруулах ундаа, тамхийг тансаг хэрэглээнд оруулахаар болсон тухай тус улсын Сангийн дэд сайд Сергей Шаталов Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэв. Архи, шар айраг зэрэг согтууруулах ундаа, тамхины онцгой албан татварыг 2015 он гэхэд 20 хүртэлх хувиар нэмэх гэнэ. Ингэснээр согтууруулах ундаа, тамхины үнэ өсөх юм. Харин 2013-2014 онд тус улс согтууруулах ундаа, тамхины чанарт анхаарал хандуулах аж. Тус улсын шинэ Ерөнхийлөгч Владимир Путин баячуудад илүү татвар ногдуулж, тэндээс гарсан мөнгөөр дунд төвшнийхнийг дэмжихээр болсон юм. Мөрийн хөтөлб өр төө тусгасан түүний эл төлөвлөгөөг хүн амын дийлэнх дунд төвшнийхөн ихээхэн дэмжиж байгаа. Ялангуяа баячуудын худалдан авч буй тансаг ангиллын үл хөдлөх хөрөнгө, автомашинд хийц, хурд, хүчээс нь хамаарч онцгой өндөр татвар ногдуулах гэнэ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)