Д.Буянжаргал: Гомдол мэдүүлэгт дурдсан болон цахим орчинд яваад байгаа мэдээлэл шиг асуудлууд болоогүй

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэр Д.Буянжаргал Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргажээ. Агуулга нь, нөхөр Ж.Мөнхбатад зодууллаа гэж өмнө гаргасан гомдлоо татаж буйгаа өргөдөлдөө дурджээ. Тэрээр өргөдөлдөө “Ж.Мөнхбат бид хоёрын дунд үүссэн түр зуурын үл ойлголцол, гэр бүлийн маргааны улмаас сэтгэл санааны таагүй байдалд байхдаа гомдол гаргаж цагдаад дуудлага өгсөн болно” гэжээ. Мөн гомдол мэдүүлэгт дурдсан болон цахим орчинд яваад байгаа мэдээлэл шиг асуудлууд болоогүй гэж өргөдлдөө бичсэнийг эх сурвалж хэллээ.

Хамгийн гол нь, шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад цагдаад өгсөн мэдүүлэг, зарим мэдээлэл баримт нь санаатай болон санаандгүйгээр цахим орчинд хурдтай тархаж мөрдөн байцаалтын, гэр бүлийн болон хувь хүний нууцтай холбоотой хуулийн тодорхой заалтууд зөрчигдөж байгаа нь Д.Буянжаргалын гомдол, өргөдлөө татах шалтгаан болжээ. Иймд миний бие өөрийн гэр бүлийн гишүүд, үр хүүхдүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, мэдүүлэг өгөх боломжгүй болсноо өргөдөлдөө дурдсан байна. Дашрамд дуудахад, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Уг гомдолтой холбоотой хэргийн материал алдагдсан асуудлаар шалгалт хийж байгаа нь үнэн.

Гэхдээ холбогдогчоос юм уу? хэн нэгнээс гомдол ирээд шалгаж байгаа юм биш. Яагаад гэвэл хавтаст хэрэгт авагдсан материал олон нийтийн цахим сүлжээ, сайтуудаар гарсан. Нууцлал, аюулгүй байдал хаана алдагдав гэдэг дээр албан шалгалт хийгдэж байгаа” гэсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.78.93)

    2021-06-24

    Хүнд хань болох уу ийм орон гаран хүүхэн. Хэний хүсэлтээр хэрүүл маргаан гаргаа бол, хэдээр үнэлээ бол???