Сансрын шинэ хөлгийг туршиж байна

Сансрын "Орион капсул"  хэ­мээх  шинэ хөлгийг саяхан бүтээ­жээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд Флоридагийн Сансрын Кеннеди төвд уг хөлгийг авчирч туршилт сургуулиа хийж  эхэллээ. Кеннеди төв нь NASA-гийн чухал салбарын нэг юм.

Учир нь сансрын шинжлэх ухаанд гарч буй сүүлийн үеийн бүх шинэ нээлтүүдийг энд заавал туршилтанд оруулж шат дараа­лан нарийвчлан шалгадаг тогтсон журамтай. Урт удаан хуга­цааны ажиглалт тур­шилтын үр дүнд шинэ загваруудыг улам сайжруулж боловсронгуй болгодог ач холбогдолтой.
 
Үүний дараа  NASA-ийн сансрын нисгэгчдийг  сансар огторгуй, сар руу нисгэх  төлөвлөгөө боловсруулан гаргадаг байна. Энэхүү "Орион капсул" төлөвлөгөөний дагуу анхныхаа нислэгийг 2014 хийхээр товлож бэлтгэл сургуульдаа аль хэдийнэ оржээ.
Д. Мөнхжаргал
www.undesten.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)