Италийн эрчим хүчний компанийн тэргүүнд халджээ
- 2012-05-09
- Дэлхий
- 0
Италийн эрчим хүчний “Ansaldo Nucleare” компанийн тэргүүнийг буудсан тухай тус улсын хэвлэл мэдээллээр гарчээ. Роберто Адинолфи баруун хойд Женоа дахь гэртээ байхад нь гэнэт буу барьсан мотоциклтой хоёр этгээд халдсан бөгөөд түүний эхнэрт ямар нэгэн аюул учраагүй тухай албаныхан мэдээлсэн байна.

Тэрбээр 53 настай цөмийн инженер мэргэжилтэй аж. Хятад, Румын, Чех улсуудтай цөмийн гурав дахь байгууламжийн гэрээг хийж чадсан ч түүнийг эсэргүүцэгчид цөөнгүй байдаг. Генуя хотын цагдаагийн албаныхны тодорхойлж буйгаар алан хядагчдын үйлдэл нь нэлээд ширүүн байжээ. Тус үйл явдлын дараа зүүний төвт Ардчилсан намын тэргүүн Пиер Лайги Берсани “Сүүлийн үед энэ салбарынханд халдлага, дарамт их ирэх болж байгаа нь үнэхээр санаа зовоож байна” гэсэн байна.
Шударга бус асуудлын эсрэг хорооны зарга мэдүүлэгч Антонио Ди Пиетро энэ тухай “Ажилчин анги, ардчилсан иргэний дайсан бол гэмт халдлага, алан хядагч” хэмээсэн юм. Мөн тэрбээр Өдгөө дэлхий нийтэд тулгараад буй санхүүгийн хямрал, эдийн засгийн асуудлыг давж гарахад цөмийн эрчим хүч хувь нэмэр оруулж, тус болно. Гэтэл энэ салбарынхныг эсэргүүцэн удаа дараа халдлага гарах боллоо” ажээ.
Л. Алтан-Эрдэнэ
www.undesten.mn

Сэтгэгдэл (0)