Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 169 иргэн иржээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг өчигдөр 19:13 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 169 зорчигч ирж, иргэдийг Кемпински, Новотел, Намуун, Сонжингранд зочид буудлуудад тусгаарлав.

Мөн тусгай зөвшөөрөлтэй 2, коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 39 зорчигч, хамт зорчиж байгаа 2 хүүхэд, нийт 43 зорчигчийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)