“Аль-Кайда”-гийн нэг толгойлогчийг устгажээ

Өнгөрсөн ням гаригт Йеменд "Аль-Кайда бүлгийн нэг толгой­лог­чийг устгажээ. Холбооны мөрдөх товчооны эрэн сурвалжилж байсан Фахд аль-Кусог 2000 онд АНУ-ын тэнгисийн сөнөөгч "USS Cole" онгоцыг устгасан гэж үздэг.
Өнгөрсөн ням гаригт Йеменд "Аль-Кайда бүлгийн нэг толгой­лог­чийг устгажээ. Холбооны мөрдөх товчооны эрэн сурвалжилж байсан Фахд аль-Кусог 2000 онд АНУ-ын тэнгисийн сөнөөгч "USS Cole" онгоцыг устгасан гэж үздэг.
 
Тус онгоцонд байсан 17 цэрэг амь үрэгдэж, 39 хүн шархадсан юм. Фахд аль-Кусог устгах ажиллагааг Аме­ри­кийн тусгай албаныхан гүй­цэт­­гэсэн байна. Фахд аль-Кусогийн талаар мэдээлэл өгсөн хүнд таван сая ам.долларыг амлаж байсан юм.
 
Тухайн үед түүнийг баривчилж Йемений шоронд таван жил хорь­сон юм. Гэвч дараа нь 2009 онд болсон Зул сарын баярын үеэр болсон халдлагад бас түүнийг буруутган ийн эрэн сурвалжилж байжээ. Йемений Шабха му­жид маши­наа­саа буух үед нь Америкийн тусгай албанынхан пуужингаар харваж устгасан юм. Энэ та­лаарх мэдээллийг тус улсын эрх баригчид бас баталсан байна.
 
 Д. Мөнхжаргал
www.undesten.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)