ЭМЯ: 1727 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам, УОК-оос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд  1727 хүнээс халдвар илэрчээ. 

Монгол улсад бүртгэгдсэн халдварын тоо нийт 113 232 болж нэмэгдэв. Үүнээс 25 038 хүүхэд байгаа юм.

Бүртгэгдсэн тохиолдлын 934 нь Улаанбаатар хотод, 790  нь орон нутагт батлагдсан байна. Мөн 1724 нь дотоодын халдвар бол эмнэлгийн гурван ажилтан ажлын байран дээрээ халдвар авчээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 41-80 насны 15 хүн энджээ. Мөн хугацаанд 2215 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 73 007 боллоо.

Халдварын улмаас одоогоор 14 131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

Хөнгөн – 9 523
Хүндэвтэр – 3147
Хүнд - 1210
Маш хүнд - 251 хүн байна.

Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 24 624 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа аж. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай