Үндэсний их баяр наадмыг цуцлах, хойшлуулах эсэхийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэнэ

УОК-ын ээлжит хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн үдээс хойш боллоо. Хурлаар Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн дараах саналыг хэлэлцэн шийдвэрлэв. Коронавируст халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасныг хэлэлцээд УОК-ын гишүүд дэмжив.

УОК-ын хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулж эцэслэн шийдвэрлүүлэхээр тогтлоо.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • т (43.228.131.90)

    2021-07-02

    тэрийг чинь ард түмний санал шийддэг юм!