Дмитрий Медведев Ерөнхий сайдаар томилогдлоо

ОХУ-ын Улсын Дум тавдугаар сарын 8-ны ээлжит бус хуралдаанаараа ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийг тус улсын Ерөнхий сайдаар баталлаа. Үүний дараа Медведевийг Ерөнхий сайдын албан тушаалд томилох тухай зарлигт Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурав.
ОХУ-ын Улсын Дум тавдугаар сарын 8-ны ээлжит бус хуралдаанаараа ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийг тус улсын Ерөнхий сайдаар баталлаа. Үүний дараа Медведевийг Ерөнхий сайдын албан тушаалд томилох тухай зарлигт Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурав.

Медведевийг 299 депутат дэмжиж, 144 депутат эсэргүүцжээ. Түдгэлзсэн депутат байгаагүй аж. В.Путин Ерөнхийлөгчийн албан тушаалд ормогцоо Медведевийн нэрийг парламентад оруулжээ. Парламентын доод танхимын хуралдаан дээр Медведевийг танилцуулахдаа өөрчлөн шинэчлэлт хийх туршлагатай улс төрч хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч нэрлэсэн байна.

"Иргэний нийгэмтэй нээлттэй яриа хэлцээ хийхдээ тэрбээр чухал өөрчлөн шинэчлэлтийг явуулж эхэлсэн билээ. Өөрчлөн шинэчлэлт нь төрийн аппаратын үр нөлөөг дээшлүүлэх, хүнийг болон шударга ёсыг хамгаалж чадах хууль сахиулах хийгээд шүүхийн тогтолцоог байгуулахад чиглэсэн юм" гэж Путин Медведевийг депутатуудад танилцуулжээ.

Парламентын доод танхимд үг хэлж, депутатуудын тавьсан асуултад Медведев хариулахдаа, Төсвийн хуулийг өөрчилж, төсвийн алдагдлыг ДНБ-ий нэг хувьтай тэнцэх хэмжээнд хязгаарлахыг санал болгосон байна.

ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд гурав дахь удаагаа өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа 2011 оны намар Путин мэдэгдэхдээ Медведевийг ОХУ-ын Ерөнхий сайдын албан тушаалд дэвшүүлэх бодолтой байгаагаа зарласан юм.
 С. Саранзаяа
www.undesten.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)