ЗГ: Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг гаргалаа
- 2021-07-02
- Улс төр
- 2

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /2021.07.02/
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас Үндэсний их баяр наадмыг цуцлах, хойшлуулах эсэх асуудлаар хэлэлцэж гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ШИЙДВЭРҮҮД:
Нэг: Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг гаргалаа.
Хоёр: Цар тахлын нөхцөл байдалтайгаар холбоотойгоор Алтанбулаг боомтын зорчигч тээврийн үйл ажиллагааг долдугаар сарын 31 хүртэл түр зогсоохоор боллоо. Харин ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.
Гурав: Наадам зохион байгуулах байсантай холбоотой төсвийг эрүүл мэндийн салбарт шилжүүлнэ.
Дөрөв: Орон нутгийн бүх наадмыг нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэлээ.
Тав: Үндэсний их баяр наадмын үеэрх ажлын өдийг амралтын өдөрт шилжүүлж, 9 хоног амрах Засгийн газрын өмнөх шийдвэр хэвээр байна.

Сэтгэгдэл (2)
зочин (66.181.161.59)
Сайхан наадам хийе л гэж зүтгэж биз.Өвчин ингэж хүчтэй тараана гэж хэн ч мэдэхгүй.Ингэж засаг өөрлүүгээ дайрлага болъё.Төр шаардлагатай бүх арга хэмжээг авч байна.Энэ орилж хашгирсан нөхдүүд өөрсдөө энэ ажил дээр очвол чадахгүй.Манай монголчууд хүн муу хэлэхийн гарамгай.Ёрөнхийлөгчийг ажлаа аваагүй байхад нь огцруулах доромжилдог ийм муухай.Төрийн шийдвэрийг биелүүлнэ гэсэн ойлголт байхгүй.Шүлсээ үсэргэж муу хэлэх дон туссан.Ёстой сонин үндэстэн.
Иргэн (66.181.161.43)
Залуучуудыг турхирч наадмыг болиулах жагсаалыг санхүүжүүлж зохион байгуулагчид одоо Уяачдыг турхирч жагсаана. Ер нь Баттулга, Элбэгдорж хоёрыг шоронд хийхээс нааш төр засаг ажиллах боломж бүрдэхгүй л байх аа даа