УИЛЛ СМИТ Барак Обамагийн уриаг дэмжив

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Улсын хэмжээнд хамгийн их мөнгө олдог хүмүүс өндөр татвар төлцгөөе” уриа дэвшүүлсэн билээ. Тэгвэл Холливудын шилдэг татвар төлөгч одод Б.Обамагийн уриаг дэмжихээ илэрхийллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Улсын хэмжээнд хамгийн их мөнгө олдог хүмүүс өндөр татвар төлцгөөе” уриа дэвшүүлсэн билээ. Тэгвэл Холливудын шилдэг татвар төлөгч одод Б.Обамагийн уриаг дэмжихээ илэрхийллээ. Тухайлбал, жүжигчин Уилл Смит “Хар хувцастнууд-3” киноныхоо сурталчилгааны үеэр дээрх уриалгыг дэмжихээ мэдэгдсэн байна. Тэрбээр “Ассошейтед Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа ”Энэ санаа надад их таалагдаж байгаа. Америк гайхалтай орон. Татвар төлөх нь улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна гэж бодогддог учраас надад сайхан байдаг” гэж ярьжээ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)