АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар осол гаргажээ

Тодруулбал, Тавдугаар сарын 15-ны өдөр АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар 80 настай буурайг зам гарч байх үед нь дайрч унaгасан осол гаргажээ.  Харамсалтай нь өнөөдөр тус иргэний бие сайжрахгүй байсаар нас барлаа.

Энэ талаар түүний хүү Ц.Ариунболд "Тавдугаар сарын 15-ны өдөр өглөөний 10 цагийн үед тээврийн хэрэгслийн хөл хөдөлгөөн багатай үед 80 настай Ц гэх манай аавыг Ланд 200 машинаар мөргөж унагасан. Энэ тухай арын машины хүмүүс надруу ярьж мэдээлэл өгсөн. Тэр үед Г.Батбаатар бол надруу яриагүй. Тухайн үед замын хөдөлгөөнд орж байсан өөр машины жолооч осол гарсан талаар над руу мэдээлсэн. Улмаар түргэний машин яаралтай ирээд аавыг ГССҮТөв рүү авч явсан байна. Сэхээнд 15 гаруй хоног, тасагт 10 гаруй хоног байж байгаад зургадугаар сарын 15-ны өдрөөс эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарах болсон шалтгаан нь хөгшин настай хүн удаан хэвтэхээр уушгинд ус дүүрчидэг юм байна.

Тиймээс эмнэлгээс гаргасан. Үргэлжлүүлэн хувийн эмнэлэгт хэвтүүлсэн боловч сэтгэл санаа, биеийн байдлаас болж гэртээ гаргаж авсан.  Түүнээс биш эмчилгээг дуусаж, эрүүл болоод гараагүй. Аавын маань бүх яс нь хугаралттай, хүзүүний 4-5 үед хугарсан байсан. Г.Батбаатарын хувьд тухайн өдрөө ГССҮТ-т ирээд нэг уулзсан. Тэрнээс хойш уулзаагүй байгаа. Би утсаар яриад эмчилгээний зардал ийм болж байна гэсэн чинь би өмгөөлөгч авсан. Эндээс хойш баримтаа цуглуулаад манай өмгөөлөгчтэй л уулзана шүү. Шүүх дээр уулзана гэсэн.  Хамгийн гол асуудал бол эмчилгээний мөнгөний асуудал биш байгаа юм. Энэ хүний сэтгэл л байгаа. Гэтэл АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар ааваас минь уучлалт ч гуйлгүй байсаар өнөөдөр өнгөрчихлөө. Үнэхээр их харамсаж байна.  " гэсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • N.Tsevelmaa (202.21.109.46)

    2022-04-07

    Ene hvnii hiisen heregiin bi umuuruuguiee, avto zamiin osol gargah n mash tom aldaa ch, odoogiin orchin ued hvnii ugend itgehed uneheer hetsuu tsag ue. Hervee setgeliin emototsor bish, shvvmjliltei bodoh bol hed heden asuult garj irlee. Ugluunii 10 tsagiin ued mashin hudulguun bag baisniig hen batlah be? Ene hun tegeedch 90 nastai, mongoliin eregteichuudiin dundaj naasnaas hamaagui undur nastai hun buguud 2021 ued COVID baisan, ene buhniig totsood Mashinii osoloos bolj nas barsan geh magdlal her undur be. Neg udaa ulzsan gesen, ter ued yu helj yarsaniig hench medehgui uchir, Ene Baatbaatar gehch hun aavaas n uchil guigaagui gedgiig hen batlah be? Osol garsnaas hoish emelegees garah hurtel ene hunee emchelgeenees bolj amid Baij ee. Ene Batbaatar chin osloos shaltalgtaantai eruul mendiin zardliin tuluhgui gej helsen yum alga, zuer l tulburuu niiluuleed umguulugchtei yariarai gesen baina. Emelegees garsan shaltgaana ene uvuugiin bien baidalaas bolj garsan baina.

  • иргэн (202.21.109.45)

    2021-07-14

    Хар хар хийсэн дуутай, паржигнаж ярьдаг. Архи сэмхэн ууснаас дуу нь тийм муухай паржигнуур болсон байх магадлалтай. Байнга бусадтай хэрүүл хийгээд л, мөнгө олж ир гэж багш нараа хөөгөөд суулгадаггүй, сагсагнуур, үнэхээр овилгогүй, харахаас хав нохой царайтай нөхөр дөө. Ийм хачин нөхрийг яаж анагаахад захирлаар тавьчихсан юм бүү мэд. Ардчиллын нөхдүүд л энэ балайг захирлаар тавиулсан гэлцдэг.

  • Зочин (202.55.188.108)

    2021-07-08

    ШОРОНД хийж жангийн ИДҮҮЛ.

  • Novsh (66.181.161.5)

    2021-07-08

    Xarvaas ulaan alkash gudarsan l yavsan biz. Nyxend xii!