НЕЛЬСОН МАНДЕЛА ӨМНӨД АФРИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖЭЭ

-Америкийн улстөрч Рик Санторум 1958 оны энэ өдөр, 
-Америкийн улстөрч Рик Санторум 1958 оны энэ өдөр, 

-Ирландын “U2” хамтлагийн дуучин Боно 1960 оны эл өдөр, 

-Голландын хөлбөмбөгчин Деннис Бергкамп 1969 оны энэ өдөр, 

-Францын хөлбөмбөгчин Сильвен Вильторд 1974 оны эл өдөр, 

-Америкийн сагсанбөмбөгчин Уилсон Чандлер 1987 оны энэ өдөр мэндэлжээ. 

1981- Франсуа Миттерранд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар Францын тав дахь бүгд найрамдах улсын анхны социалист үзэл баримтлалтай Ерөнхийлөгч болов.
 
1994- Нельсон Мандела Ерөнхийлөгчийн тангараг өргөж Өмнөд Африкийн анхны өнгөт арьст Ерөнхийлөгч болжээ. 

1997- Ираны Хорасан мужид 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 1567 хүн амь үрэгдэж, 2300 гаруй хүн бэртэж гэмтэн, 50 мянган хүн орох оронгүй болж, 15 мянга гаруй байшин барилга эвдэрч сүйджээ. 

2005- Гүржийн нийслэл Тбилисид АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш олон хүний өмнө үг хэлэх үеэр Владимир Арутиниан гэгч гар бөмбөг шиджээ. Бөмбөг АНУ-ын Ерөнхийлөгчөөс 20 орчим метрийн наана газардсан ба дэлбэрээгүй байна. 

Э.ТӨГС
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)