Эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл гүйж 2127 км зам туулж, барианд орлоо

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховдоос 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан юм. 

Тэрбээр эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл гүйж 2127 км зам туулан 2021 оны долоодугаар сарын 17-ны 16:00 цагт барианд орлоо. 

Эр хүний зориг зүрх, Монгол цэргийн тэсвэр, хатуужил, омогшил бахархлыг харуулж түүхэн амжилт гаргасан Э.Даваажамц 46 хоногийн турш тасралтгүй гүйсэн юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)