ЭМЯ: Коронавируст халдварын 1309 тохиолдол шинээр бүртгэгджээ
- 2021-07-20
- Нийгэм
- 0

ЭМЯ-наас "Ковид-19" халдварын тухай цаг үеийн ээлжит мэдээллээ танилцуулж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 1309 тохиолдол шинээр бүртгэгдэж, 5 хүн нас баржээ.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 523 нь Улаанбаатарт, 786 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 9941 хэвтэн эмчлүүлж байна.

