Саатсан зорчигчдыг ОХУ-ын хилээр нэвтрүүлж, зочид буудалд түр байрлуулаад байна

Улаанбаатар-Челябинск-Анталъя чиглэлд нислэг үйлдэж байсан “Аэромонголиа” компанийн А319 агаарын хөлөг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын Челябинск нисэх буудалд бууж түлшээ сумлах явцад агаарын хөлгийн зүүн хойд талыг тус нисэх буудлын өөрөө явагч шат мөргөж гэмтэл учруулсан бөгөөд уг гэмтлийн улмаас нислэгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Тус агаарын хөлөгт нийт 131 зорчигч зорчиж явсан бөгөөд Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар болон “Аэрмонголиа” компанийн зүгээс ОХУ-ын холбогдох байгууллагатай  хамтарч ажилласны дүнд зорчигчдыг ОХУ-ын хилээр нэвтрүүлж, зочид буудалд түр байрлуулаад байна.

Сүүлд ирсэн мэдээгээр Туркийн талаас нислэгийн зөвшөөрөл өгсөн тул МИАТ-ийн онгоц 17:00 цагт Челябинск руу нисэхээр болсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)