Анталия-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 134 иргэн ирлээ

Анталия-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 рeйсийн агаарын хөлөг өнөөдөр 14:36 цагт “Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 134 зорчигч ирсэн бөгөөд коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон 104, өвдөөд эдгэсэн 16, дагаж явсан 14 хүүхдийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ.

Түүнчлэн гэрийн ажиглалтад шилжсэн 130 зорчигчдыг PCR шинжилгээнд хамруулаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)