Пфайзер/Бионтех вакцины ээлжит тунг хүлээн авлаа

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй ""Ковид-19" цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд 92.430 тун Пфайзер/Бионтех BNT162  вакциныг өчигдөр хүлээн авлаа. Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна.
 

Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны гуравдугаар улиралд нийт 1.124.370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн байдлаар 162.630 тунг хүлээн авсан. Хүлээн авсан вакциныг хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхээс гадна эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)