Алесандра Амбросио хоёр дахь хүүхдээ төрүүллээ
- 2012-05-10
- Спорт
- 0
Викториа Секретийн сахиусан тэнгэр Алесандра Амбросио болон түүний сүйт залуу Жеми Мазур нар хоёр дахь хүүхэд Ноа Пеониксээ өнгөрөгч даваа гаригт хүлээн авчээ. Хосууд энэ тухайгаа хэвлэл мэдээлэл, олон нийтэд зарлав. 

Викториа Секретийн сахиусан тэнгэр Алесандра Амбросио болон түүний сүйт залуу Жеми Мазур нар хоёр дахь хүүхэд Ноа Пеониксээ өнгөрөгч даваа гаригт хүлээн авчээ. Хосууд энэ тухайгаа хэвлэл мэдээлэл, олон нийтэд зарлав. Тэд өмнө нь Анжа нэртэй гурван настай охинтой. Амбросио фэсбүүктээ “Тэр манай гэр бүлд хайр,баяр баясгаланг зэрэг авчирлаа.Тэр хүн бүхний хайрыг булааж байна” хэмээн сэтгэгдлээ бичжээ. Сүйт залуу Мазур нь твиттертээ” Миний хүү тавтай морил. Эргэн тойрон энэ галзуу орчинг үзүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Бразилийн үзэсгэлэнт загвар өмсөгч бүсгүй генетикийн аргаар жирэмсэлсэн бөгөөд төрөөд удаагүй ч түүнийг ажлын санал ёстой булж байгаа аж. Үүнд долдугаар сард Викториа Секретийн нэрийн дэлгүүрийг Лондонд хотноо нээн ажлуулах зэрэг багтаж байгаа аж.Тэрбээр Вог сэтгүүлд “ Надад хэсэг хугацааны дараа төлөвлөсөн ажил байгаа. Тиймээс буцаж хэвийн жиндээ орох хэрэгтэй. Ажлуудаа бүгдийг менежертээ даатгачихсан” гэжээ.
www.Unen.mn

Сэтгэгдэл (0)