“МАГАТЭ”-ГИЙН ШИНЖЭЭЧ НАС БАРЖЭЭ
- 2012-05-10
- Дэлхий
- 0
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (МАГАТЭ)-ийн шинжээч Өмнөд Солонгосын мэргэжилтэн Иранд нас барсан байна. Ираны албаныхны мэдээлснээр тэрбээр автын осолд орж амиа алджээ. НҮБ-ийн харъяа “МАГАТЭ”-т цөмийн эрчим хүчний шинжээчээр ажилладаг тэрбээр Иран дахь “МАГАТЭ”-гийн шинжээчдийн багийн гишүүн байжээ. 

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (МАГАТЭ)-ийн шинжээч Өмнөд Солонгосын мэргэжилтэн Иранд нас барсан байна. Ираны албаныхны мэдээлснээр тэрбээр автын осолд орж амиа алджээ. НҮБ-ийн харъяа “МАГАТЭ”-т цөмийн эрчим хүчний шинжээчээр ажилладаг тэрбээр Иран дахь “МАГАТЭ”-гийн шинжээчдийн багийн гишүүн байжээ. Уг баг тус улсын цөмийн хөтөлбөрт хяналт тавьж байгаа бөгөөд осол Ираны баруун зүгийн Хондабе хэмээх газар дахь цөмийн байгууламжийн ойролцоо болсон байна. Өмнөд Солонгосын мэргэжилтэн Словенийн мэргэжилтэнтэй хамт автомашинаар хяналт, шалгалт хийхэд автомашин хөмөрч хэд хэдэн удаа эргэсэн байдалтай олджээ. Азаар ослоос Словенийн иргэн амьд гарсан ч түүний биеийн байдал муу байгаа аж. Одоогоор ослын шалтгааныг шалгаж байгаа бөгөөд гаднын нөлөө байсан эсэхийг тодруулах юм байна.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)