Монголын төлөө хийсэн бүхэнд тань баярлалаа, Моллай

Монголын бөх Саид Моллай дэлхийн аварга, олимпийн мөнгө, хүрэл медальт япон бөх Таканори Нагасед нэмэлт цагт вазаригаар ялагдаж, Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ.

 

Ингэснээр Монголын баг Токиогийн Олимпоос гурав дахь медалиа авснаас гадна медалийн өнгөө хувиргаж чадав. Харин Японы эрэгтэй жүдочид доод дөрвөн жинд бүгдэд нь түрүүлж, нутгийн дэвжээн дээрээ одтой наадаж байна.

Эх орныхоо нэрийн өмнөөс барилдах аргагүй болоод байсан хүнд хэцүү тэр цагт алгаа тосон халуун дотноор угтан авсан Монголын ард түмний ачийг Саид Моллай Олимпийн мөнгөн медалиар хариуллаа.

Биднийг баяр баясалд умбуулсан Саид Моллай танд Монголын ард түмэн талархаж явах болно.

Монголын төлөө хийсэн бүхэнд тань баярлалаа, Моллай минь.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)