Нигер улс хүүхэд төрүүлэхэд хамгийн муу газар
- 2012-05-10
- Дэлхий
- 0
Африк тивийн баруун хэсэгт орших Нигер Улс дэлхийн орнуудаас хүүхэд төрүүлэхэд хамгийн муу газар гэж Хүүхдийг хамгаалах сан (Save the Children)- гаас мэдээллээ. Уг буяны байгууллага жил бүр дэлхийн 165 орны ээжүүдийн нөхцөл байдлын талаар судалгаа явуулж нийтэлдэг бөгөөд энэ оны судалгааны дүн гарчээ.

Африк тивийн баруун хэсэгт орших Нигер Улс дэлхийн орнуудаас хүүхэд төрүүлэхэд хамгийн муу газар гэж Хүүхдийг хамгаалах сан (Save the Children)- гаас мэдээллээ. Уг буяны байгууллага жил бүр дэлхийн 165 орны ээжүүдийн нөхцөл байдлын талаар судалгаа явуулж нийтэлдэг бөгөөд энэ оны судалгааны дүн гарчээ. Хүүхдийг хамгаалах сангийн шинжээчид ээжүүдийн нөхцөл байдлыг тэдний эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн байдал болон хэр тэжээллэг хоол хүнс хэрэглэдгээр нь дүгнэсэн байна. Нигер энэ онд хүнсний хомсдолд бүс нутгийн орнуудаасаа илүү орсноос гадна халамж, буяны индексээрээ Афганистаныг түрүүлж хамгийн сүүлийн байранд оржээ. Сүүлийн хоёр жил уг байранд бичигдэж байсан Афганистан энэ онд нэг шат ахисан бөгөөд “фронтын шугам” дээрх эрүүл мэндийн ажилтнуудад ирж буй эм, тариа афганчуудын халамж, буяны индексийг нэмэгдүүлжээ. Энэ онд Африк тивийн төвийн Сахелийн бүс нутгийн орнууд өлсгөлөнд илүүтэй нэрвэгдсэн байна. Үүний улмаас таван сая орчим хүн, түүний дотор сая гаруй бага насны хүүхдийн амь нас хутганы ирэн дээр иржээ. Буяны байгууллагын дүрсэлснээр тэнд ээжүүд хүнд хэлбэрийн тэжээлийн хомсдолд орж, хүүхэд багачууд турж эцэн давжаарч байгаа аж. “Хүүхэд эхийнхээ хэвлийд бүрэлдэн бий болсон цагаас эхэлж эхний 1000 хоногт амин дэм хангаллтай авах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь тухайн хүүхдийн цаашдын өсөлт, хөгжлийг шийдэх чухал үе байдаг” гэж Хүүхдийг хамгаалах сангаас мэдээлж байна. Харин энэ онд хүүхэд төрүүлэхэд хамгийн муу газраар Нигер, Афганистаны дараа Йемен, Гвиней-Бисау, Мали орсон бол эсрэгээрээ ээж болоход хамгийн таатай таван орноор Норвеги, Исланд, Швед, ШинэЗеланд, Дани тодорчээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)