Мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ил задгай худалдаалахгүй

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ил задгай (гадаа) худалдаалахгүй байхаар боллоо.

Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй стратегийн хүнсээр хангах зорилгоор хийгдэж буй ажлууд үр дүнд хүрсээр байна. Ирэх даваа гаригаас хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын үйл ажиллагааг эхлүүлнэ.

Нийслэлийн удирдлагуудад дараах саналыг хүргүүлсэн билээ. Үүнд,

  • Махны ил задгай худалдааг бүрэн зогсоох,
  • Махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатар хотын дөрвөн талд бөөний худалдааг хийх,
  • Хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрөх гэх мэт

Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар ил задгай махны худалдааг маргаашнаас хориглохоор болж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)