Токио 2020: Х.Болортуяа Болгарын бөхөд цэвэр ялагдав

Эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-д хүч сорьж буй Х.Болортуяа хоёр дахь барилдаанаа Болгарын бөх Тайбе Юсеиний эсрэг хийлээ. Түүний өрсөлдөгч нь 2018 оны дэлхийн аварга. 2012, 2013, 2019 оны ДАШТ-ий мөнгө, 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальтай. Европын хошой аварга цолтой нэгэн байв.

Барилдаан эхлээд л манай бөх хөлдөө алдаж, хоёр оноо алдсан. Улмаар Болгар бөх шахаж эргүүлсээр 10:0 оноогоор цэвэр яллаа.

Одоо Юсеин финалд шалгарвал манай бөх дагаж барилдах боломжтой. Тэрбээр хагас шигшээд Японы бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Юкако Кавайтай барилдах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)