Өсвөрийн дэлхийн аваргаас хоёр алт, хоёр хүрэл медальтай ирлээ
- 2012-05-10
- Спорт
- 0
Дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 9-ны хооронд Польшийн Харьков хотноо болсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөлж 16 шатарчин хүүхэд амжилттай оролцоод, дөрвөн медаль өвөртлөн өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. Долоо дахь удаагийн тэмцээнээс “Цэцэн нүүдэл” клубын шатарчин Ц.Лхагвасүрэн, “Хан Алтай” клубын шатарчин Б.Баасансүрэн нар алтан медаль хүртсэн байна.

Дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 9-ны хооронд Польшийн Харьков хотноо болсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөлж 16 шатарчин хүүхэд амжилттай оролцоод, дөрвөн медаль өвөртлөн өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. Долоо дахь удаагийн тэмцээнээс “Цэцэн нүүдэл” клубын шатарчин Ц.Лхагвасүрэн, “Хан Алтай” клубын шатарчин Б.Баасансүрэн нар алтан медаль хүртсэн байна. Харин “Монгени” клубын шатарчин Х.Баясгалан, “Төр Монгол” клубын шатарчин Г.Маралгуа нар хүрэл медалийн эзэд болжээ. Эрэгтэй, эмэгтэй зургаан насны ангилалд 37 орны 532 хүүхэд оролцсоноос дэлхийн аваргаас ийнхүү дөрвөн медальтай ирсэн нь Монголын өсвөрийн шатарчид өндөр зэрэглэлийн тэмцээнд амжилт гаргах хэмжээнд хүрснийг харуулж байна. Дашрамд дуулгахад 2005 онд анх зохиогдож эхэлсэн сурагчдын дэлхийн аваргаас 2010 онд Туркийн Кайсерт болсон тэмцээнээс А.Энхтуул 17 насны ангилалд түрүүлж, сурагчдын дэлхийн аварга болж байсан билээ. Харин 2011 онд Т.Мөнхзул мөнгөн медаль хүртэж байсан юм.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)