Хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах болон Хүүхдийн мөнгийг банкны зээлд суутгахыг хориглолоо

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Хүүхдийн мөнгө олгох журмын дагуу олголт хийдэг бөгөөд тус журмын 2.16-д Төрийн сангийн газар тус газарт хүргүүлсэн хүсэлт, жагсаалтын дагуу сар бүрийн 20-ноос өмнө хүүхдийн мөнгийг данс руу нь шилжүүлж, харин иргэн сар бүрийн 20-ноос хойш хүлээн авна гэж заасан байдаг аж.

Түүнчлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хөл хорионы үед болон Наадмын амралтын урт өдрүүдийн өмнө тусгай зохицуулалт хийж сарын эхэнд олголт хийж байжээ. Харин энэ сараас эргээд ердийн хугацаа буюу сар бүрийн 20-нд Хүүхдийн мөнгөний олголт хийнэ.

Ташрамд дуулгахад, Хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах болон Хүүхдийн мөнгийг банкны зээлд суутгахыг хориглосон заалтыг Хүүхдийн мөнгө олгох журамд шинээр оруулсан.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)