ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Алтанцомыг томиллоо
- 2021-08-13
- Улс төр
- 1

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2021.08.11/ хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцомыг томилсон байна. Тэрбээр иргэний нисэхийн салбарт инженерийн албан тушаалаас эхлэн 37 жил ажиллажээ. Энэ хугацаанд ИНЕГ-ын дэд даргаар гурван удаа томилогдон ажиллаж байв.
Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцом өнөөдөр ИНЕГ, ИНҮТ-ын удирдлагууд, Үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг алба нэгжүүдийн дарга нартай уулзаж үйл ажиллагааг хэвийн жигд үргэлжлүүлэн явуулах үүрэг, чиглэл өгчээ.

Сэтгэгдэл (1)
зочин (202.55.191.194)
дандаа л "түр орлон гүйцэтгэгч" гэсэн цол гуншинтай дарга нар байх юм. Түр орлох биш бүр хийх хүн олддоггүй юмуу, эсвэл ойр ойрхон солиход амар гэж түр орлон гүйцэтгүүлдэг юмуу? ямар учиртай юм бэ?