Олимпод оролцох тамирчдын хувцасны загварыг танилцуулав
- 2012-05-11
- Спорт
- 0
Өнгөрсөн даваа гаригт “Лондон 2012” олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооныхон хуралдсан билээ. Энэ үеэр баг тамирчдын олимпийн нээлт, хаалтын ёслолын ажиллагаанд өмсөх хувцасны загварыг албан ёсоор баталсан байна

Өнгөрсөн даваа гаригт “Лондон 2012” олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооныхон хуралдсан билээ. Энэ үеэр баг тамирчдын олимпийн нээлт, хаалтын ёслолын ажиллагаанд өмсөх хувцасны загварыг албан ёсоор баталсан байна. “Бээжин 2008” олимпод алтан медаль авахыг бэлгэдэн шар өнгөтэй хослол сонгож байсан бол энэ удаад төрийн далбааны өнгө бүхий ороолт, ногоон цагаан хослолыг сонгосон байна. Ёслолын хувцсыг “Шилмэл загвар” компанийн загвар зохион бүтээгч Б.Цогтгэрэл урлах юм байна.
Б.Номуун
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)