"С.Эрдэнийн АН"-аас улс төрийн нам, эвслүүдэд нөхөн сонгуульд хамтран оролцохыг уриалжээ

С.Эрдэнэ даргатай АН УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн МАН-аас бусад улс төрийн нам, эвслүүдэд хандан уриалга гаргажээ.

Уг уриалгад: "Өөр өөрийн хөгжлийн бодлого, үзэл баримтлалтай 36 нам өнөөдөр Монгол улсын дээд шүүхэд бүртгэлтэй байна. Улс төрийн намуудын нийтлэг эрхэм зорилгуудын нэг нь 1992 оны Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалах явдал бөгөөд тэр дундаа парламентын ардчилал, хүний эрх, хувийн өмч, чөлөөт зах зээлийг үзэл баримтлалынхаа гол чиг шугам болгосон ардчиллын төлөөх намууд энэ удаагийн нөхөн сонгуульд хамтарч ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Учир нь Монгол Улсад нэг намын ноёрхол тогтож, чөлөөт зах зээл, хувь хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдаж, ардчиллын үнэт зүйлс аажмаар алдагдан, 1992 оны Үндсэн хуулийн үзэл санаанаас эрх баригч МАН үйлдэл бүрээрээ ухарч байгаагаа ил тод, эрээ цээргүй харуулах боллоо.

 

Иймд Монгол дахь улс төрийн намууд ардчиллыг хамгаалах эрхэм зорилгын хүрээнд хамтран ажиллаж, улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт тулгамдаж буй хүндрэлийг даван туулахын тулд үндэсний хэмжээний ойлголцол, зөвшилцөлд хүрч, эв нэгдлийг эрхэмлэн, УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд зорилго, үйл ажиллагаагаа нэгтгэн оролцохыг дараах нам, эвсэлд “Ардчилсан нам”-ын зүгээс уриалж байна.

• Иргэний зориг ногоон нам

• Зөв хүн электорат эвсэл

• Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам,

• Дэлхийн монголчууд нам,

• Гэр хороолол хөгжлийн нам,

• Үнэн ба Зөв нам,

• Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам,

• Ард Түмний олонхийн засаглал намд хүргүүлэв АРДЧИЛСАН НАМ" гэсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)