Д.Оюунхоролыг Хөшигийн хөндийн нисэх буудлын захирагчаар томиллоо

Засгийн Газрын өнөөдрийн хуралдаанаар Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг томилсон шийдвэр гаргажээ. Уг нисэх буудлын менежментийг Японы тал гүйцэтгэх юм.

Д.Оюунхорол нь

1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль

1986 онд Улсын багшийн дээд сургууль Математикийн багш мэргэжлээр

2003 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

 

Тэрээр 

1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд Математикийн багш

1987-1989 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч

1989-1990 онд Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга

1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч

1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч

2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын сайд

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд

2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга,

2021 оноос МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (192.82.89.160)

    2021-08-18

    Bid nar ene avgaid urtei yu?